БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хүн төрөлхтөний эв нэгдэлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүнээр “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан болов.
Ирэх сарын 9-нд нээлтээ хийх олимпын цэнгэлдэхийг зорьж яваа бамбарыг Өмнөд Солонгосын спорт, урлагийн алдартнууд, робот хүртэл дамжуулсан нь өмнөх олимпын түүхэнд байгаагүй содон тохиолдол болжээ. “Пёнчан 2018” өвлийн олимпын бамбар Грекээс өмнөх оны 11 дүгээр сарын 1-ний өдөр аялалд гарч, Инчеоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очин, цааш үргэлжилж байгаа аж.
Олимпын бамбарыг “SAMSUNG”- ын Ноён Ким “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайханд шилжүүлсэн бол тэрээр “Алтан Жолоо” Группийн Ерөнхийлөгч В.Энхбаатарт дамжуулсан байна.
Хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх боллоо.