Энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахаа больж, шинээр авах шаардлагатай болсон. Иргэд гадаад паспортыг заавал шинээр авна гэж ойлгосноос болж Оюуны өмч , улсын бүртгэлийн ерөнхий газарын ачаалал эрс нэмэгджээ. Гадаад паспорт авах хүсэлт өгч буй хүмүүсийн 73 хувь нь яаралтайгаар захиалдаг байна. Мэргэжилтнүүдийн хэлсэнээр иргэдийн ихэнх нь “Яг маргааш гадаад явах ажилтай болчихлоо” гэсэн тайлбар хэлдэг аж. Тиймээс иргэдийг ажлаа эртнээс төлөвлөж, паспорт захиалах хүсэлтээ нэг сарын өмнө гаргаж байвал тус байгууллагын ажил хөнгөрч, бухимдал чирэгдэл багасна гэдгийг Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг онцолж байв.
Иргэн та гадаад паспортаа энгийнээр захиалах бол 100 айлыг зорих шаардлагагүй. Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Захиалга ажлын 10 хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиалах юм. Сонирхуулахад, АНУ-д иргэд нь гадаад паспорт энгийнээр захиалахад 4-6 долоо хоногт гаргадаг байна. Нийт хүсэлт өгсөн иргэдийн 95 хувь нь энгийнээр захиалдаг бол үлдсэн таван хувь нь яаралтайгаар захиалдаг аж. Яаралтайгаар захиалахад 65 ам.доллар нэмж төлдөг гэнэ.
2 comments
нэг л их яарсан хүмүүс, ямар ч төлөвлөлтгүй, монголын авто замын түгжрээ хүртэл яарсан хүмүүсээс л болж байгааг японы эрдэмтэд судалж тогтоосон гэсэн шүү, яаруу мөртлөө цаг барьдаггүй гэж гайхсан тухай яриа сонсож л байв.
Саин баин уу Манаи охин Япон луу тэмцээнд явах гээд яаралтаи гадаад паспорт хэрэг болоод энэ сариин 28 гэхэд бэлэн баи гээд эгч нь одоо яаралтаи авх гэсэн юм туслах хүн баивал туслаач