Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулаад байна. Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрджээ.
Өнгөрсөн 2016 онд БНХАУ-аас 2 иргэн, БНКаз Улсаас 1 иргэнээ шилжүүлэн авсан. Он гарсаар нийт 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ, Швед, Хонконг, БНСУ-ын Хуульзүйн яаманд хүргүүлээд байна.