АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хамт гольф тоглохыг хүсдэг тухайгаа өгүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Ерөнхийлөгч Трамп өчигдөр АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн хамтаар гольф тоглосон байна.

Уг тоглолтын дараа Трамп “Бид нэг нэгнээ сайн ойлгож, амжилттай багийн тоглолт хийлээ. Сайхан өдөр байна. Надад энэ эрхмийн үзэл бодол таалдагдаж байна” гэж хэлжээ.

Сэтгүүлчид түүнээс “Та дэлхийн удирдагчдаас хэнтэй гольф тоглохыг хүсч байна?” хэмээн асуухад Трамп “Путин. Түүнийг их спортлог гэж сонссон. Миний энэ хүсэл удахгүй биелнэ хэмээн итгэдэг” гэсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн