Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ. Харин өнөөдөр Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзсан нь УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, өмчийг шууд булаасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэг болов. Ийнхүү Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэж байгааг С.В.Чемезов өөрийн биеэр санууллаа.