АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг албан тушаал нь огцруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Флиннийг “ОХУ-тай харьцах харилцаанд нөлөөлсөн” хэмээн Ерөнхийлөгч үзжээ.

Майкл Флинн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзсан болохыг өдөр тутмын “Washington Post” сонин саяхан илчилсэн билээ. Уг уулзалтыг Трамп зөвшөөрөөгүй байсан гэнэ.  Тэрбээр уг уулзалтаар “АНУ, ОХУ-ын эсрэг хоригоо зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа” гэх худал дохиог Москвад өгсөн хэмээн тус сонин нийтэлжээ.

Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүй Элчин сайдтай уулзсаныхаа төлөө Флинн өчигдөр Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзах үеэрээ уучлалт гуйсан байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэгчээр генерал Кит Келлоггийг томилсон талаар Цагаан ордноос мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн