Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, хувийн болон албан хэргээр зорчсон монголчууд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар гадаадын 8 улсад манай 32 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 14 улсад нийт 168 монгол иргэн ял эдэлж байна.
Мөн энэ хугацаанд гадаадын 10 улсад манай 13 иргэн нас барсан байна.