“Шоовдорлогдсон” УИХ-ын гишүүн
2018-01-10 17:12

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийж асар их дарамтанд байгаагаа хэллээ. Өөрийгөө асар их хаалт, боолт дунд байгаагаа зарласан эрхэм гишүүн “Улсын их хурал уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар санаачилсан ч татгалзсан хариу авсан тул ингэж бодоход хүрсэн бололтой. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлгийг явуулах танхим гаргаж өгөх боломжгүй гэж бичгээр С.Жавхлан гишүүнд ирүүлсэн аж.