Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүдийг багасгаж бүрэн арилгах зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн ажил дуусч нийслэлд 25 байршлыг бүрэн хянах удирдлагын төв маргааш 14.00 цагаас нээлтээ хийнэ.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог их үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгож нэгтгэн хянах удирдлагын анхны төвтэй болж байна.