АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Бүгд найрамдах намын гишүүн Митт Ромни түрүү булчирхайн хорт хавдар гэсэн оноштойгоор мэс засал хийлгэхээр боллоо.
“Fox News” теле сувгийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн зун Калифорни мужийн Ирвайн эмнэлэгт мэс засалд амжилттай орсон юм. Өдгөө 70 настай Ромни энэ жил АНУ-ын Конгрессийн сенатын сонгуульд Юта мужаас өрсөлдөхөөр төлөвлөж байна. Массачусетс мужийн амбан захирагч асан тэрбээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийн гол өрсөлдөгч байсан хэдий ч ялагдсан.
Харин 2016 оны сонгуульд нам нэгтэй Дональд Трампыг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх чадваргүй гэж хатуу шүүмжилж байлаа.