2018-01-10 09:511min01

Малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэллээ

maljid

Орон нутагт цаг уурын байдал муудаж, ихэнх нутгаар зуд нүүрлэж магадгүй байна. Тиймээс зудын эрсдэл нэн өндөр үзүүлэлттэй гарсан 12 аймгийн 40 сумын малчин өрхөд “Хаан” банкаар дамжуулан 240 мянган төгрөг олгож байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг, Британийн улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд малчдад мөнгөн тусламж үзүүлж байгаа аж. Түүнчлэн айл бүрт малын эрдэс тэжээлийн багц хандивлахаар болсон аж.