Аав ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй 13-хан настай охин бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хэргийн шүүх хурал маргааш (2018.01.11) Баянзүрх дүүргийн шүүхэд 09.30 цагаас болохоор товлогджээ. Талийгаач охины хэрэгт Э.Амарболд, Д.Жавхлан нарыг сэжигтэнээр татан шалгаж байгаа юм.