Улаанбаатар хотын утаа гамшигийн хэмжээнд хүрч, бяцхан үрсийн амь насанд “заналхийлж” эхэллээ. Агаарын бохирдлоос болж өдөр бүр нэг хүүхэд амиа алдаж байгааг холбогдох албаны хүмүүс хэлэв. Өнөө өглөө ”Утаагүй Улаанбаатар” форум Blue Sky зочид буудалд эхэллээ. ”Bloomberg TV Mongolia” телевизээс санаачилсан энэ хэлэлцүүлгийг БХБЯ, Ипотекийн корпориацитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох салбарын хүмүүс, мэргэжилтнүүд оролцож байна.