АНУ-ын Калифорни мужид энэ сарын 1-нээс эхлэн марихуаныг амралтын зорилгоор хуулийн дагуу хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн. Үүний улмаас марихуан худалдах гэрчилгээ авсан дэлгүүрүүдэд каннабисын төрлийн ургамал авахаар хүмүүс урт дараалал үүсгэн зогсчээ.
Амралтын зорилготой марихуаны хэрэглээний худалдааг хэдэн жилийн дотор долоон тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Калифорни нь ийм зорилгоор марихуан худалдахыг зөвшөөрсөн Америкийн зургаа дахь муж юм. АНУ-даа хамгийн олон тооны хүн амтай гэгдэх тус мужид марихуаныг хуульчилсан нь олон нийтэд өргөн хэрэглээ болгох эхлэлийг тавьж байна гэсэн үг.