Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Зөвлөмжийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардууллаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажилласан дүнгийн талаар танилцуулав.
Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөмжийг хүлээн аваад цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: АТГ