-Орой бүр үдэшлэг шиг хоол бэлтгэж, үдийн цайгаар 60 зайдас, тахианы 30 хөл иддэг ба нэмж 6.5 кг чипс хэрэглэдэг гэнэ-

Олон хүүхдийн ээж Сью Рэдфорд 42 насандаа 11 дэх хүүгээ төрүүлжээ. Арчи хүү 3800 кг жинтэй төрсөн байна. Энэ ээж хүүхдийн тэтгэмжээс бусдаар улсаас ямар ч тэтгэмж, тэтгэлэг авдаггүй аж.

Ингээд Рэдфордын гэр бүлийнхэн Арчитай нийлээд 20 хүүхэдтэй болжээ.

Эхнэр нөхөр хоёр Арчи хүүгээ отгон хүүхэд болгохоор шийдсэн байна.

Харин тэдний хүүхдүүдийг нэрлэвэл Арчигаас гадна 28 настай Крис, 23 настай Софи, 22 настай Хлоя, 20 настай Жек, 18 настай Дэниэл, 16 настай Люк, Милли нар, 14 настай Кэти, 13 настай Жеймс, 12 настай Элли, 11 настай Эйми, 10 настай Жоша, 8 настай Макс, 7 настай Тилли, 5 настай Оскар, 4 настай Каспер, 2 настай Хэлли, 13 сартай Фиби нар байна.

Түүнчлэн нэг хүү Альфи нь 2014 онд 23 долоо хоногтой ураг байхдаа бүтээгүй гэнэ. Харин том охин Софи нь 3 хүүхэдтэй болохоор Сьюг гурван хүүхдийн эмээ гэж хэлж болно.

Олон хүүхэдтэй, энэхүү аз жаргалтай гэр бүл бараг жил бүр л нэг хүнээр нэмэгддэг байна.

Рэдфордынхон өдгөө 10 унтлагын өрөөтэй асар том байшинд аж төрдөг. Энэ байшин нь 325 мянган долларын үнэтэй.

Хүүхдүүдийн аав Ноэль дахиж хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа ч үрийн сувгаа боолгохгүй гэжээ. Тэдний хүүхдүүдийн 4 нь 20-иос дээш настай.

Сьюгийн хувьд анх 14 настайдаа жирэмсэн болж байжээ.

Харин Ноэль хүүхдүүдээ өдрөөс өдөрт том болж байгааг харахад сайхан байдаг гэнэ.

Ноэль үрийн сувгаа боолгохгүй гэсэн тул дахиж хүүхэд төрүүлэхгүй байх өөр арга хэрэглэхээс өөр аргагүй болж байна. Уг нь Ноэль, Сью нар 3 хүүхэдтэй болно л гэж төлөвлөж байжээ.

Тэдний гэр бүл өдөр бүр 9 литр сүү, 3.5 литр жимсний шүүс авах хэрэгтэй болдог. Оройн хоол нь бараг л үдэшлэгийн дайтай их зүйл бэлддэг ба өдрийн цайгаар 60 зайдас, эсвэл тахианы 30 мөч иддэг байна. Дээр нь хүүхдүүд нь амттан гэж 6.5 кг чипс иднэ. Долоо хоногт дунджаар 350 долларын зардал гаргадаг.

Рэдфордынхон өдөр бүр өглөөний цайнаа том савлагаатай хэдэн хайрцаг нэвс иддэг. Ийм тийшээ явахаар болбол олон суудалтай микро автобусанд сууна.

Энэ бол бага хүүхдүүд нь гараагүй үеийн зураг. Одоо тэднийх гэр бүлээрээ хамтдаа зургаа авахуулахаар төлөвлөж байгаа гэсэн шүү.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн