УИХ-аас “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, дөрвөн төрлийн тэтгэмжийг хуульчилсан. Үүнд:
- жирэмсэн эхийн тэтгэмж;
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;
- ихэр хүүхдийн тэтгэмж;
- гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжиж эхлээд байна. Ирэх гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 135000 “цалинтай ээж” 36 сарын халамжаа авна. Өрх толгойлсон 16500 эцэг эх “Капитал”, “Хаан”, “Төрийн банк”-аар дамжуулан 240 мянган төгрөг улиралд нэг удаа авна. Ингэхдээ бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн тухайн сараас нь тооцож олгох юм. Иймд нөхөж олгохгүй бөгөөд хүндэтгэх шалтгаантай бол нөхөн олговор олгоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Оршин суугаа газрынхаа сум хороо,
- дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
- Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
- Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө. Үүнээс өөр нэмэлт материал шаардагдахгүй гэнэ.