БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх  гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд  олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ.
“Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд

–       Үйлдвэрлэлийн салбарт 42 300,

–       Хөдөө аж ахуйн салбарт 6 600,

–       Загас агнуурын салбарт 2 600,

–       Барилгын салбарт 2 400,

–       Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.

“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг.

Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ  гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн