Мухар олгойн өвчнөөр 20 настай охин амиа алджээ

Нэг хэсэг илүүдэл эрхтэн гэж үздэг байсан мухар олгой үрэвсэж өвчлөхийг монголчууд мухар олгой ургасан гэж нэрлээд хэвшчихсэн. Үрэвссэн үедээ хүчтэй зовиур өгч, мэс заслын эмчилгээгээр эдгэрдэг уг өвчин маш элбэг тохиолддог эмгэгийн нэг болохоор хүмүүс төдийлөн тоохгүй хүндрүүлэх гэмтэй байдаг. Огт тоохгүй явах нь бас аминд халтай болохын эмгэнэлт жишээ Хөвсгөл аймагт болжээ.
Тус аймгийн Эрдэнэбулган суманд 20 настай охин энэ өвчний улмаас өнгөрсөн онд амиа алдсан байна. Иймд аймгийн Засаг дарга Б.Ариунбат оны шилдгүүдээ шалгаруулах үеэр эмч нарт шагнал гардуулахаас татгалзжээ. Тэрбээр өвчний улмаас цэл залуугаараа хорвоог орхисон 20 настай охины үхэлд эмч нарын хүнд суртал, хариуцлагагүй байдал буруутай гэж үзсэн байна. Иймд шагнал гардуулахаас “ичиж” буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа илэрхийлжээ.