АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хэлсэн үгэнд хариу барьж, өөрт нь ч бас “цөмийн товчлуур байгаа” гэж мэдэгджээ.
“Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн товчлуураа ширээн дээр нь байнга байрлаж байдаг гэлээ. Магадгүй түүний эцэж туйлдсан, өлсгөлөн дэглэмээс хэн нэгэн надад ч бас цөмийн товчлуур байдаг, байх байхдаа бүр түүнийхээс илүү хүчтэй, миний товчлуур ажилладаг гэдгийг мэдээлэх байлгүй” хэмээн “Twitter” хуудсандаа жиргэжээ.
Ким Чен Ун даваа гарагт шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ цөмийн пуужинг хөөрхөн бэлэн товчлууртай гэдгээ анхааруулсан билээ. Тэрбээр ажлын ширээн дээрээ “цөмийн товчлуур”-тай болсон, АНУ тэдний улсад заналхийлсэн тохиолдолд тэр товчлуураа дарах боломжтой гэж мэдэгдсэн байна.