2018-01-03 11:461min040

“Алдарт эх”-ийн одонгүй эмэгтэйчүүд 65-тайдаа тэтгэвэрт гарна

tetgever

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ оноос тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар өсгөхөөр хуульчилсан. Энэ дагуу 1958 оны эрэгтэй 60 нас, 1963 оны эмэгтэйчүүд 55 настайдаа дээрх хугацаанд ахмад настаны чөлөөндөө гарна. Мөн дөрвөн хүүхэд төрүүлж, алдарт эх болсон эмэгтэйчүүд 50 нас хүрээд тэтгэвэрт гарч байсан зохицуулалт мөн энэ оноос хойш зургаан сараар нэмэгдэж байна.

Ийм байдлаар тэтгэвэрт гарах нас өгссөнөөр 2027 он гэхэд эрэгтэй 65 нас, эмэгтэй 55-60 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжсэн байх аж.Тэтгэврийн насны шинэчлэлийн хүрээнд алдарт эхийн болзол хангаагүй эмэгтэйчүүд мөн оноос зургаан сараар өгссөөр 2037 онд гэхэд эрчүүдтэй адилхан 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг тогтолцоонд шилжих юм байна.