Баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 632 эх төрж, 640 хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Үүнээс 327 хүү, 313 охин байна. Харин 67 иргэн өвчний улмаас хорвоог орхижээ. Үүнээс насанд хүрэгчид 54, 0-5 хүртэлх насны хүүхэд 11, 5-18 насны хүүхэд 1 бүртгэгджээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ хэвийн явагдсан аж.