Дэлхийг тойрон аялаж, улс үндэстэнүүдийн соёлтой танилцах нь хүн бүхний мөрөөдөл байдаг. Гэхдээ цөөн хэсэг нь л оюун санаандаа бүтээсэн энэ мөрөөдлөө зорилго болгож бодитоор биелүүлдэг болов уу. 2018 онд ганцаараа аялахад тохиромжтой аюулгүй бас маш үзэсгэлэнтэй 10 улс орныг танилцуулъя.
1.Бали арал, Индонез
Бүх улс орнуудад хамгийн хямд тав тухтай зочид буудалд бий. Тэнд өдөр бүр гурван удаа хооллож, цөөн тооны шар айраг уух боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөрт ердөө 25 доллараар амьдарна гэсэн үг. Энд хямд үнэтэй байр, зочид буудал маш олон бий
2.Шотланд
Иргэдийнх нь зочломтгой найрсан зан, ан амьтан, байгалийн үзэсгэлэн газар зэргээрээ тус улс нь алдартай. Энэ зэрлэг байгалийн амьтадыг харах, онгон дагшин байгалийн үзэсгэлэнг мэдэрхээс гадна хосгүй амтат вискиг амтлах болно. Энд ганцаараа аялахад хамгийн тохиромжтой улс юм.
3.Итали
Оливийн мод, өндөрлөг газар, өргөн уудам наран шарлагын газартай. Итали бол жуулчдын хамгийн очих дуртай орны нэг юм. Тиймээс ч аялал жуучлал маш их хөгжсөн байдаг. Энд та усан үзмийн дарсанд шарсан махыг амтлахаа мартуузай. Тус улсын бүх хот жуулчдаар дүүрсэн байдаг нь гайхалтай.
4.Вьетнам
Вьетнамын захын дүүрэг, эсвэл Ханой хот нь таны заавал үзэх ёстой газрын нэг юм. Орон нутгийн иргэд нь маш найрсаг бас их хямд өртгөөр хооллож болно. Ер нь бүх үйлчилгээ нь их хямд. Зочид буудал нь АНУ-тай харьцуулахад 10 ам.доллараас бага юм.
5.Франц
Эйфелийн цамхгийг дурдахгүй бол Францын тухай яриад ч хэрэггүй. Цамхаг шөнө маш үзэсгэлэнтэй харагдахаас гадна тус улсын тухай гайхалтай бодлыг төрүүлдэг. Гэхдээ цамхагийн урт шугамнуудаас болгоомжлоорой.
6.Өмнөд Африк
Энэ улсад очиж үэх ёстой гол хотуудын нэг нь Йоханнесбург. Тус хот нь худалдаа, зугаа цэнгэл, адал явдалаар дүүрэн.
7.Тайланд
Энд очсон хүн бүр Бангкокын талаар ярихдаа Чан май , Паттайя, Хой Шауми, Пи Пи зэрэг аралын хотуудыг мартдаг. Чан май бол ганцаа аялаж байгаа жуулчдад тохирсон газар бөгөөд заавал үзэх ёстой аралын нэг. Энэ бол 13-р зууны үед байгуулагдсан Буддын шашны эртний хот бөгөөд одоогийн хамгаалалтын хана, Моат юм.
8.Морокко
Морокко нь төрөл бүрийн өвөрмөц үзмэрүүдийг түүхээс нь шалтгаалан санал болгодог. Үүнд, тэмээгээр аялахад тохиромжтой Сахарын цөл, Малабата эрэг гэх мэт бусад газарыг үзэх боломжтой
9.Турк
Туркад бизнесийн бүхий л төрөл хөгжсөн байдаг. Энд та хэдэн зуун худалдааны төв, музейгээр аялаад ч үзэж баршгүй тийм өргөн сонголттой. Ганцаараа аялахад тохиромжтой аюулгүй улс орны нэг юм.
10.Шинэ Зеланд
Шинэ Зеланд бол шинэ ертөнц. Ялгаваралан гадуурхалт байхгүй, хүмүүс нь маш чөлөөлтэй. Дэлхийгээр аялагчид энэ улсад аялахыг онцгойлон санал болгодог.
Б.Цэцэг
1 comment
Өмнөд Африкт ганцаараа аялах ч аюултай юм шиг харагдаж байна даа. Тэр хар нөхөр яачих ч юм билээ.