Эрүүл мэнд

Архийг кока кола, шоколад, усан үзмээр даруулж болохгүй

Баяр ёслолын үеэр архи, дарс гээд янз бүрийн бүтээгдэхүүн хольж идсэнээс болж хордлого авах тохиолдол цөөнгүй. Ялангуяа ихэнх хүмүүс  архийг кока колагаар даруулан уух нь түгээмэл. “Интермед” эмнэлгийн гастроэнтерологич, Анагаах ухааны доктор Б.Энхжаргалын зөвлөснөөр  архийг шампаск болон винотой хольж уух хэрэггүй бөгөөд мөн  кока кола, шоколад, усан үзмээр даруулж бүр болохгүй аж. Манай улс архийг улаанбуудайгаар хийдэг учир пивотой хольж хэрэглэвэл биед элдэв сөрөг нөлөөгүй гэнэ.  Бяслаг, үхрийн мах, гахайн мах, загас, шувуу зэрэгтэй хамт тохируулан  хэрэглэснээс архидалтын дараах уургийн дутагдлаас сэргийлэх боломжтой байдаг аж. Харин шоколад халуун ногоотой хамт хэрэглэх нь ходоодны салстыг гэмтээдэг бол кока кола, хийжүүлсэн ундаа нь хүчлийн хий үүсэж ходоод, элэг, бөөр зэрэгт муугаар нөлөөлдөг байна.

Архины зохисгүй хэрэглээ нь ходоодны үрэвсэл, ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл  үүсгэх эрсдэлийг  дагуулдаг учираас стандартын дагуу хэрэглэвэл хүний бие организмд ямар нэг хор нөлөөгүйгээр задарч гадагшилдаг аж. Үүнд, нэг стандарт уулт нь 38 хувийн алкохол агуулсан 44 мл архи, эсвэл 12 хувийн хатуулагтай 150 мл дарс эсвэл 5.6 хувийн алкохол агуулсан 350 мл пивотой тэнцдэг.Өөрөөр хэлбэл ийм хэмжээний архийг хүний бие хүлээж авч, хор нөлөө учруулалгүйгээр бүрэн задлан гадагшлуулж байна гэсэн үг. Эрүүл хүн хоногт хоёр нэгж стандарт уултаас эсвэл нэг удаад гурван нэгж стандарт уултаас хэтрүүлж болохгүй. Энэ хэмжээнээс давсан тохиолдолд бие организмыг гэмтээж эхэлдэг аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close