Илон Маск, Эмбер Херд нар салаад дөрвөн сар болж байгаа ч саяхан тэд папарацциудын дуранд өртжээ. Илон Эмберийг үнсэхээр хошуу сунгасан байна. Үүнээс гадна өнгөрсөн 11 дүгээр сард энэ хос өглөөний цайны үеэр хамтдаа байж байгаад олон харагдсан билээ. Харин одоо тэдний шүтэн бишрэгчид хосыг эргэн нийлэх гэж байгаа бололтой хэмээн шуугилдацгааж байна.
Алдарт хос салсны дараа Эмбер, Илон нар найзууд хэвээр үлдсэн гэсэн ч Маскийн хувьд үнэхээр хүнд байсан гэдгээ нуугаагүй билээ. “Надад хэмнэлдээ орох цаг хугацаа хэрэгтэй байна. Би дөнгөж л найз бүсгүйгээсээ салаад байна шүү дээ. Би жинхэнээсээ дурласан болохоор маш хүнд байна. Шударгаар хэлэхэд би түүнээс биш, тэр надаас салсан” хэмээн Илон Маск хэлж байсан билээ.