Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
МУГЖ Б.Батзаяад орон сууц бэлэглэв – updown.mn

МУГЖ Б.Батзаяад орон сууц бэлэглэв

‘Мартагдашгүй намар’ киноны Заяа хүүгийн дүрээрээ олонд танигдаж, хошин урлаг, кино салбарт ард түмний хайртай жүжигдчийн нэг болсон Б.Батзаяад өнөөдөр Нийслэлийн соёл, урлагийн газраас орон сууцны түлхүүр гардуулан өглөө. Түүний урлаг соёлд оруулсан хувь нэмэрийг ийнхүү төр үнэлж, дэмжлэг үзүүлэв. Сүүлийн жилүүдэд жүжигчний бие чилээрхэж тайзан, дэлгэцийн бүтээлд төдийлөн харагдахаа байсан юм.

Б.Батзаяа гуай 1978 онд хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөж, тэр жилдээ уг театрт жүжигчнээр ажилд орж байжээ. Тэрбээр хэдэн нөхдийн хамт 1989 оны сүүлээр хошин урлагийн театр байгуулж байсан түүхтэй. Тухайн үед түүнтэй хамт Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Б.Туяа, И.Одончимэг, жүжигчин О.Энхтуул, н.Амгалан нар байсан түүхтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн