Цаг уур орчны шинжилгээний газараас өнөөдөр шинэ оны эхний өдрүүдэд зарим нутгаар -46 хэм хүртэл хүйтэрнэ гэж мэдээлэв.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрах бол шинэ жилийн баярын өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас ахиухан орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Шинэ оноос Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -46 хэм хүрэх бол Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -37-42 градус, бусад нутгаар -25-30 хэм хүртэл хүйтрэх аж. Иймд малчид, тээвэрчид, зорчигчид цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг өдөр бүр шинэчлэн хүлээн авч байхыг зөвлөж байна” гэв.