БНАСАУ-д Ким Чен Уны эмээгийн 100 насны ойг нижгэр тэмдэглэжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эмээ Ким Чен Сукийн 100 насны ойг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Мянга мянга хүн түүний дурсгалыг хүндэтгэж, талбай дээр цугласан байна. Ёслолын дараа “хувьсгалын эх”-ийн хөшөөнд цэцэг өргөжээ.

Ким Чен Сук нь БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений анхны эхнэр бөгөөд Ким Чен Ирийн ээж юм. Хойд Солонгосыг тусгаар тогтносон улс байлгахыг дэмжиж, коммунист үйл хэрэгтэн явсан тэрээр 1936 оноос Ардын армид алба хаажээ.

1940 онд Ким Ир Сентэй гэрлэсэн бөгөөд 1949 оны 09 дүгээр сарын 22-нд 31 насандаа төрөлтийн хүндрэлээс болж нас барсан байна.

БНАСАУ-ын удирдагчийн эмээг Хойд Солонгост “Японы эсрэг дайны баатар, удирдагчийн агуу үлгэр жишээ, хувьсгалын агуу эх” гэж үзжээ.

Түүний 100 насны ой энэ сарын 24-нд тохиосон юм.

One thought on “БНАСАУ-д Ким Чен Уны эмээгийн 100 насны ойг нижгэр тэмдэглэжээ

  1. Нэргүй 2017-12-27 16:41 at 16:41

    солиотой юм

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн