БНХАУ-ын дарга Си Жиньпиний кибер салбарын хяналтын бодлогын хүрээнд Хятадын засаг захиргаа сүүлийн гурван жилийн хугацаанд 13 мянга гаруй веб-сайтыг хаажээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар энэ тухай Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хурлын Байнгын хорооны уулзалтын үеэр мэдээлсэн гэнэ. Тус улсын засаг захиргаа 2015 оноос алан хядах ажиллагаа, порно бичлэгтэй холбоотой мэдээлэл цацдаг вэб-сайтуудыг хаах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ хүрээнд мөн олон нийтийн сүлжээгээр 10 сая орчим аккаунтыг хаажээ.