Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд уулзварын хойноос урагш чиглэлд зүүн эргэлтийг хориглов. Тус худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын буюу хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарлаж хөдөлгөөнд зохицуулалт хийж байна. Иймд жолооч нарыг замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцохыг холбогдох албаныхан сануулжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн