НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд, оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэх зорилгоор энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдийн саналыг хүлээн авах тухай захирамж гаргалаа.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн газрын харилцаа, газар өмчлөл, эзэмших эрх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаатай холбоотой санал гомдлоо НИТХ-ын Ажлын алба болон “Нэг цэгийн үйлчилгээ”-ний цэгүүдэд гаргаж болох юм. Иргэдийн саналд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 1-дүгээр сард багтаан зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
Тиймээс нийслэлчүүд та бүхэн газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан дээр дурьдсан хугацаанд багтаан гаргаж болох юм байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.