Нийгэм

“Prius” маркийн автомашин тоносон хүүхдүүдийг баривчиллаа

Өсвөр насны хүүхдүүд приус автомашин тонож байсныг цагдаа нар үйлдэл дээр нь баривчилжээ. Баянгол дүүргийн  IV хорооны нутаг 17-р байрны зогсоол дээр 17 настай Т, Б нар нь “Toyota Prius-20” маркийн таван автомашинд халдаж, 16 ширхэг толь хулгайлсан болохыг нь илрүүлжээ. Тэднийг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58-р байрны гадна 02:50-03:00 цагийн хооронд автомашины хучлага хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад “Toyota Prius-20” автомашины хучлагыг тус дүүргийн 22 дугаар хороонд суух Б /эр.45н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close