iPhone гар утасны өмнөх загваруудын баттерейг шинээр солиход хурд нь нэмэгддэг байна. Apple компани энэ аргыг iPhone 6, iPhone 6S, iPhone SE загварууддаа нэвтрүүлсэн байна. Харин одоо iOS 11.2 хувилбараар дамжуулан iPhone 7-д нэвтрүүлэх гэж байгаа гэнэ.
iPhone утасны шинэ загварыг гаргахдаа хуучин загваруудаа зориудаар удаан болгож, утсаа солих сэдэл хүмүүст төрүүлдэг гэсэн сэжиг хүмүүсийн дунд төрсөн юм. Энэ тухай Apple компани Лидиум-ион технологийн баттерей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачааллаа дийлэхгүй болдог тул програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг хэмээн тайлбарлажээ. Тиймээс хуучин баттерей бүхий гар утаснуудын хурдыг зориудаар сааруулж, дээр дурдсан шиг гэнэтийн осол эндлээс сэргийлэх арга хэмжээ авдаг аж.
4 comments
unshaad
oilgoson xun bn uu
algaa
isto chutgur buu med
юу ч гээд байгаан бүү мэд утасаа асаамаар байхад ккккккк