Дархан-Уул аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас 2017.10.08-ны өдрийн 09:51 цагт Дархан дэд станцаас Хөтөл чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.
Салхи 20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурсны улмаас Дархан дэд станцаас 3 км-ийн зайд 2 ш тулгуур унаж, мөн 3 ш тулгуур хазайсан бөгөөд Хөтөл тосгоны хэмжээнд тог цахилгаан тасарсан байна.
Гэмтэл гарсан даруйд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, улмаар Орхон дэд станцаас схем боловсруулан өчигдөр 17:00 цаг гэхэд Хөтөл тосгоны хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэллээ.
Хөтөл 110 кВ-ын ЦДАШ нь Хөтөл тосгон болон цемент шохойн үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангахаар 1985 онд ашиглалтад орсон байдаг.
Эх сурвалж: ЭХЯ