Биеийн галбираа хадгалж, хайртай жийнсэндээ багтахыг хүсвэл спортоор хичээллэх хэрэгтэй. Спортоор хичээллэснээр эрүүл мэндийн байдал сайжирч, эерэг эрч хүчээр дүүрэх болно. Гэхдээ фитнесс, спорт зааланд хичээллэх гэж байдаг мөнгөө барах хэрэггүй. Харин дараах хямд төсөр 6 аргыг хэрэглэж, бие галбираа хадгалаарай.
1.Машинаа хол зогсоолд тавь. Тэгээд ойр зуурхан машин унахгүйгээр алхахыг хичээгээрэй. Энэхүү энгийн өөрчлөлт таны илүүдэл илчлэгийг сайн шатаана. Түүнчлэн гарцнаас холхон машинаа тавибал явган явах боломж илүү бүрдэнэ.
2.Ажилдаа дугуйгаар яв. Дугуй нь танд төдийгүй хүрээлэн буй орчинд ч эерэг нөлөөтэй. Дугуйгаар явах нь гайхалтай дасгал сургуулилт болно. Харин уйдахгүйн тулд янз бүрийн маршрут сонгоорой. Мэдээж сайн дугуй үнэтэй, зээл авах ч хэрэг болж мэдэх юм. Гэхдээ та нэг л удаа худалдан авсныхаа үр дүнг удаан хүртэнэ шүү.
3.Зурагтын зар сурталчилгааны үеэр хивсэн дээр дасгал хий. Киноны завсраар гардаг рекламны үеэр юм идэх гэж босох биш, хэд хэдэн энгийн дасгал хөдөлгөөн хийгээд үз. Удахгүй энэ нь танд ашигтай зуршил болон өөрчлөгдөх болно.
4.Бүжиглэ. Бүжиг бол зүрх судасны гайхалтай дасгал. Бас сонирхолтой. Харин та архины төрлийн ундааг л хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн та гэртээ бүжиглэж болно шүү дээ.
5.Теннис. Сургуулийн гадаах талбайд теннис тоглож болно шүү дээ. Эсвэл теннисний хямд талбай ч мэр сэр бий. Цаг агаар сайхан үед гадаа, өвлийн улиралд зааланд тоглож болно.
6.Цэцэрлэгт хүрээлэнд гүй. Ингэж гүйдэг хүмүүс олон байгаа тул таныг хэн ч эвэртэй туулай үзсэн мэт харахгүй. Гүйлт нь ямар ч дасгал сургуулилтаас илүү үр дүнтэйгээс гадна та нар, агаарт илүү их цагийг өнгөрөөх боломжтой болно гэсэн үг.