Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ШУТИС-ыг Багануур дүүрэгт шилжүүлнэ гэв. Анх 2015 онд тус сургуулийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг өмнөх Засгийн газар шийдвэрлэсний дагуу ийнхүү хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр тус дүүрэг жижиг дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн аялал жуучлал, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болно гэж салбарын сайд үзжээ.
Өчигдөр хуралдсан Засгийн газар баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгур төв болох Багануур дүүргийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол бүс Багануур дүүрэг болохыг эрх баригчид онцолж буй юм.
5 comments
ашгүй дээ, зөв байна. Энэ хотоор дүүрэн байгаа захууд, жижиг дунд нэртэй үйлдвэрүүд, нам даралтын зуух ажиллуулдаг албан газруудыг бас нүүлгэх хэрэгтэй, УБ хотын бохирдсон газар,хөрсийг амрааж эрүүлжүүлмээр байна.
ёстой зөв шийдвэр бна тэгээд гадныхан шиг бүх дээд сургуулийг нүүлгэвэл хотын төвийн баар ресторанууд үүдээ барьж,ядаж агаар цэвэршиж,замын түгжрэл маш ихээр багасаж цагт хэмнэлт сайхан болох байхаа ядаж
тэгж олон жил ярьж байнадаа.даанч үр дүнгүй яриа.
улсын тодотголтой бүх их сургуулийг хөдөө аймаг руу нүүлэгмээр байна. Батлан хамгаалахын сургуулыг сүхбаатар аймаг руу нүүлгэх хэрэгтэй ХАА-н сургуулийг Хэнтий аймаг руу нүүлгэх хэрэгтэй Цахилгаан станцийг төв аймаг руу нүүлгэх Хотын гэр хороололын оршин суугчийг утаа гаргадаггүй цахилгаан зуух гэртээ тавихгүй бол хотоос албадан гаргах улс орон ард түмэнд утааны аюул нүүрлэж байгаа учраас албадан хөөх хэрэгтэй машины түгжрээ адилхан зохицуулагдана. .
улсын тодотголтой бүх их сургуулийг хөдөө аймаг руу нүүлэгмээр байна. Батлан хамгаалахын сургуулыг сүхбаатар аймаг руу нүүлгэх хэрэгтэй ХАА-н сургуулийг Хэнтий аймаг руу нүүлгэх хэрэгтэй Цахилгаан станцийг төв аймаг руу нүүлгэх Хотын гэр хороололын оршин суугчийг утаа гаргадаггүй цахилгаан зуух гэртээ тавихгүй бол хотоос албадан гаргах улс орон ард түмэнд утааны аюул нүүрлэж байгаа учраас албадан хөөх хэрэгтэй машины түгжрээ адилхан зохицуулагдана.