Хойд Солонгос улс армидаа улс төр, эдийн засгаасаа ч илүү анхаарал тавьдаг гэхэд болно. Тиймээс ч тус улсад эрчүүд армид 10 жил, эмэгтэйчүүд 7 жил алба хаана. Төсөв мөнгө муутай ядуу улс болохоор төсвийнхөө 40 хувийг цэрэг дайчдадаа зарцуулах нь хэвийн үзэгдэл.
БНАСАУ-аас дүрвэж ирсэн 43 настай Ли Со Ён амьдралынхаа 9 жилийг армид өнгөрүүлсэн бөгөөд цэрэг эмэгтэйчүүдийн эмгэнэлт амьдралын тухай ВВС-д ийнхүү ярьжээ.
Ли Со Ён 1992 онд ядуу амьдралын эрхээр армид сайн дураар элсчээ. Армид алба хаавал ядаж л баталгаатай хоол олж болно гэж тэр үзсэн хэрэг. Анхандаа тэр армид ирсэндээ тун их баяртай байлаа. Эх оронч үзэл нь гэдэс цатгалан байхын жаргалтай нэгдэж үнэхээр сайхан байжээ. Бас түүнд сэнс хувьдаа ашигла гэж өгсөн нь цахилгааныг тансаг хэрэглэж гэж үздэг түүнд аятайхан байлгүй яах билээ.
Армид бүсгүйчүүд хэдэн арваараа нэг өрөөнд амьдарна. Хүн бүр өөрийн гэсэн шүүгээтэй. Үүнд дүрэмт хувцсаа хийж хадгалах бөгөөд шүүгээний дээр Ким Ир Сен, Ким Чен Ирийн хөрөг өлгөөтэй байна. Өрөө нь эвгүй үнэртэй. Учир нь охидын унтдаг гудсыг цагаан будааны хальсаар хийсэн нь үнэрийг шингээнэ гэж тамтаггүй.
Хувийн ариун цэврийн тухайд ч үнэхээр аймшигтай. Халуун ус байхгүй болохоор голоос хоолой татаж, биеэ угаана. Тиймээс бие угаах хүйтэн усаар нь мэлхий, могой урсаж гарч ирэх нь энүүхэнд.
Сарын тэмдэг, эмэгтэйчүүдийн ариун цэвэр гэж яривал ихэнх охид хэт их ачааллаасаа болж сарын тэмдэг нь тасалддаг аж. Энэ нь ч тэдэнд давуу тал болдог. Учир нь ариун цэврийн хэрэглэл бараг олдохгүй, дутагдалтай бараа болохоор эмэгтэйчүүд эрчүүдийг унтаж байх үед өглөө эрт босоод угааж, цэвэрлэх хэрэг гарна.
Үүнээс ч илүү хэцүү асуудал бий. Хөдөө байдаг цэргийн хуаранд тусдаа 00 байхгүйн улмаас эрчүүдийн хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Ингээд армид алба хааж байгаад жирэмсэлчих юм бол хүчээр үр хөндөлт хийлгэхээс ч өөр аргагүй. Гэтэл гол буруутан нь шийтгэлгүй үлддэг байна. Хэрвээ буруутан этгээдийг хэлбэл 7 жилийн хорих ял оноодог болохоор хэн ч энэ асуудлыг ил болгохгүй.
Эрчүүд, эмэгтэйчүүдийн цагийн хуваарь бараг ижилхэн. Гэхдээ эмэгтэйчүүд угаалга, хоол хийх ажилд дайчлагддаг болохоор биеийн хүчний дасгал сургуулилт нь арай хөнгөн. Тэгээд ч Хойд Солонгост эмэгтэйчүүдийн байх ёстой газар нь гал тогоо гэсэн үзэл байдаг.
БНАСАУ-аас оргож ирсэн дүрвэгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний олонх нь ажил эрхэлдэггүй байсан аж. Ли Со Ён 28 насандаа армиас халагдаж, энэ байдалтайгаа эвлэрээгүй тул 2008 онд зугтах гэж оролджээ. Түүнийг Хятадтай хиллэдэг хэсгээс баривчилж, нэг жил хөдөлмөрийн лагерьт хорьсон байна. Харин хоёр дахь удаагаа тэр Хятадын газар нутагт хөл тавьж чадсан бөгөөд хүмүүс түүнийг Өмнөд Солонгост хүргэж өгч, тэндээ одоог хүртэл амьдарч байна.
Түүний хэлсэн бүхэн аймшигтай, харгис сонсогдож байгаа ч харамсалтай хэн ч үүнийг шинэ мэдээ гэж гайхан хүлээн авахаа больжээ.
13 comments
“Төсөв мөнгө муутай ядуу улс болохоор төсвийнхөө 40 хувийг цэрэг дайчдадаа зарцуулах нь хэвийн үзэгдэл” ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
ХАЯ ШААШ НЬ ӨМХИЙ ЛУЙВАРЧИН АМЕРИКИЙН УХУУЛГА Л БАЙНА. ШАЛ ХУДЛАА ШААДАГ Ш ДЭЭ ИНГЭ БАЙЖ МӨНГӨТӨЙ ХӨРӨНГӨТӨНДӨӨ ТААЛАГДАЖ МӨНГӨ АВДАГ БОЛОХООРОО ШАЛ ХУДЛАА ШААГААД АЯЫГ ДАГУУЛЖ БИЧЭЭД ХЭДЭН ЮМ АВДАГ ГАДГИЙН ТЭРЭНЛ БАЙНА.
Америкийн хөлсний бичээч нар хоолоо олж идэх гэж ядчих юмаа хэнч наадахад чинь үнэмшихгүйшдээ
Хойдуудын амьдарч байгаа системтэй ижил нөхцөлд амьдарч үзсэн ард түмэнд иймэрхүү сурталчилгаа хол явахгүй ш дээ үүнийг нийтлэгч ээ. хэ хэ хэ
Эд нар бо л бидний адил зовж яваа хүмүүс,,, бид эднийг дэмжих болно,,, цаашид ч дэмжинэ… 10000- 20000 жилийн өмнө эндээс төв азиас явсан юм байна лээ…
Баахан хужаа нар шүлсээ үсрүүлцэн байна үхэцгээ лалруудаа үхэж дуусцгаа
ХАЯ ШААШ НЬ ӨМХИЙ ЛУЙВАРЧИН АМЕРИКИЙН УХУУЛГА Л БАЙНА. ШАЛ ХУДЛАА ШААДАГ Ш ДЭЭ ИНГЭ БАЙЖ МӨНГӨТӨЙ ХӨРӨНГӨТӨНДӨӨ ТААЛАГДАЖ МӨНГӨ АВДАГ БОЛОХООРОО ШАЛ ХУДЛАА ШААГААД АЯЫГ ДАГУУЛЖ БИЧЭЭД ХЭДЭН ЮМ АВДАГ ГАДГИЙН ТЭРЭНЛ БАЙНА.
Америкийн хөлсний бичээч нар хоолоо олж идэх гэж ядчих юмаа хэнч наадахад чинь үнэмшихгүйшдээ
Манай зарим гарууд Үнэн юм сонсоод боож үхэх гэж байгаа юм шиг худалаа нервитээд яанаа. очоод үзсэн юм шиг хэнд худалаа пялдагнаад байгаа юм болдоо хөөрхийс.
Наяаад онд манайд хууль дүрэм эмх цэгц ямар байлаа .Тэр үеийн хүмүүс сайн мэдэж байгаа тэрнээс дор байна гэж хэзээ ч байхгүй.Манайхыг бодвол төртэй хуультай нэр төртэй улс шүү.
СОЦ НИЙГМИЙН ҮEД САЙХАН БАЙСАН . ЯМАР Ч СТРEСС ДАРАМТГҮЙ ЮМНЫ ҮНЭ ӨСӨХГҮЙ . ДИВААЖИН Л БАЙЖ ДЭЭ . ТЭНД АМЬДАРЧ БАЙСАН ДУРСАМЖААРАА НАСЫГ БАРАХ БАЙХ ДАА .
Мэдээгээ бэлтгэхдээ жаахан анхааргатай байгаач. Төсөв мөнгө муутай ядуу болохоор армид 40 хувийг зарцуулж байгаа биш нийт төсвийнхөө 70 хүртэл хувийг армидаа зарцуулдаг учраас энэ орон маш ядуу байгаа хэрэг. Түүнээс ДНБ-ээрээ манайхаас илүү орон шүү дээ. Манайх социализмын үед өнгө төрхөөрөө эд нараас огт дээрдэхээргүй байсан. арай сулхан л болохоос яг л ийм дэглэм шүү дээ. Хүн болгон ямар нэг айдас, ялтай юм шиг мэдрэмжийг тээж явдаг байж. Малчид бол зүгээр л шоронгийн хоригдлууд гэсэн үг. Ямар сайндаа ялтай мал гэж хэлц гарахав дээ. Бид тийм аймшигтай нийгмээс гарч ирсэн. Энэ бүсгүйчүүдийг хархад жаахан зовмоор санагдавч одоо яая гэхэв дээ 25 сая хүний сонголт шүү дээ. Уны дэглэмийг нэг дуугаар түлхээд унагачихаж чадна. Тийм хүч нийгэмд нь бий. Гэхдээ тэгэх нь илүү их эрсдлийг авчрах учраас иргэд нь хүчлэхгүй байгаа юм. Умард Солонгос бол нэг баахан зэр зэвсэг ачсан хаа хүрэхгүй мэдэхгүй довтолгож яваа гал тэрэг. Хүнсний байнгын хомсдлоос болж хүн амын өсөлт маш дорой болохыг захын зурагнаас харж болж байна. Энэ нийгмийн ирээдүй бүрхэг бөгөөд түүнээс илүүтэй санаа зовоох зүйл бол хүний хэдэн үеэрээ ийм аймшигтай дэглэмд төлөвшсөн энэ үндэстэн хэрэв удирдлаггүй болвол яана гэх айдас илүүтэй их юм. Энэ бол бид бүхний ч санаа зовох зүйл мөн. Бидэнтэй мөн л ойхон оршдог шүү дээ.
Тарган цатгалан сайхан бүсгүйчүүд байна.Тийм аймаар бол тураалд аа орно биз дээ.