АНУ-д өдөртөө эмнэлэгт хандах хүний тоо буурч эхэлжээ. Сүүлийн 24 цагт тус улсад 49 мянга гаруй хүн нэмж халдвар авсан байна. Тус улсын хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид үндэслэж муж хотууд өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээг авч эхлээд байна.
Тухайлбал Чикагод 2020-2021 оны хичээлийн жилд сурагчид 100 хувь цахим сургалтад хамрагдана гэдгийг мэдэгджээ.
Вашингтод ядуу, эмзэг бүлгийн 1000 хүүхдийг коронавируст халдварын илрүүлэг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд ядуу, эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд халдвар авах эрсдэл өндөр байгаа нь тогтоогдсон байна.
Л.Баяр