Дундговь аймгийн Дэрэн суманд нэг хүн аяганд цохиулж амиа алджээ

Наймдугаар сард нийт нутгаар усархаг хур бороотой байгаа тул мөндөр, үер усны аюул болон говийн аймгийнхан нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Говийн аймгуудад дуу цахилгаантай бороо орсон бөгөөд Дундговь аймгийн Дэрэн суманд өчигдөр нэг хүн аяганд цохиулж нас барсан тухай ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээллээ.