Дэлхийд

Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгос бол тааварлахын аргагүй орон. Энд бусад улсын адил хангалуун амьдралтай хүмүүс ч бий. Тэдний аж амьдрал энгийн иргэдийнхээсээ эрс ялгардаг.

Компьютер

9980565-41949760-580917-0-1516601456-1516601479-650-1-1516601479-650-623819812e-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Бидний хувьд энгийн л санагддаг компьютер Хойд Солонгосын иргэдэд тансаг дээд хэрэглээ юм. Баячууд нь дунджаар 1000 долларын үнэтэй MacBook хүртэл авдаг. Гэхдээ мэдээж төрөөс зөвшөөрөл авах шаардлагатай.

Тиймээс Хойд Солонгост энд тэндээс цуглуулсан энгийн компьютерууд зардаг хар зах цэцэглэжээ. Энд дундаж компьютер 200 доллар бол нөтбүүкийг 300-500 доллараар авна. Энд жирийн ажилтны дундаж цалин сарын 150-200 доллар болохоор нэлээд өндөр өртөгтэй тусна.

Гар утас

9980615-41861060-2-0-1516264748-1516264894-1500-1-1516264894-650-fcd1904de5-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Гар утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Бид 24/7 онлайн байж, ертөнцийн нөгөө өнцөгт байгаа хүмүүстэй ч агшин зуур холбогддог болсон. Харин Солонгост болж өөр. Энд та гар утастай азтай, баян нэгэн байсан ч гадаад руу залгаж болохгүй, дэлхий нийтийн сүлжээнд орох хязгаартай бөгөөд таны мессэж, утасны дуудлагыг төрөөс харж, хянаж байдаг.

Гар утсыг хуулийн дагуу авахын тулд нэлээд хэдэн бичиг цаас бүрдүүлж, 300 орчим доллар төлнө. 2 Гб интернэтийг 200 доллараар 10 Гб интернэтийг 400 доллараар авна. Гар утсыг ч бас хар захаас авах боломжтой. Гэхдээ илрэх л юм бол таныг улсаасаа урвасан гээд БНАСАУ-ын хамгийн хүнд гэмт хэрэгтэнд тооцоно.

Гоо сайхны мэс засал

9980665-surgery-1662204_960_720-1516104732-650-2ea2084558-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Өмнөд Солонгос нь гоо сайхны мэс заслын нийслэл. Харин Хойд Солонгосын иргэд ийм тансаг зүйлийг тэр бүр эдэлж чадахгүй. Энд 3 доллараар хямдхан гоо сайхны мэс засал хийлгэж болно. Гэхдээ энэ нь гэрийн нөхцөлд ямар нэгэн багаж тоног төхөөрөмжгүй хийдэг тул халдвар авах эрсдэлтэй.

Хувцас

nk Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгост хувцасны сонголт хязгаарлагдмал. Ихэнх иргэд нь ажлын формоо өмсөх буюу бүдэг өнгийн өдөр тутмын хувцас өмсдөг. Харин баячууд нь брэндийн хувцас өмсдөг. Брэнд хувцасны эрэлт нь нийлүүлэлтээсээ давдаг болохоор Америкийн алдартай дизайнеруудын хувцас 2000 доллараар ч үнэлэгдэнэ. Гэхдээ иргэдийнх нь 99% нь ийм худалдан авалт хийж чадахгүй. Энд комиссын брэнд бараанаас нэг костюмыг 250 доллараар ч авах нь байдаг. Харин Хойд Солонгосын иргэдийн өмсөж болохгүй цорын ганц зүйл бол цэнхэр жийнс. Барууны капитализмыг дэмжиж буй илэрхийлдэг гэж үздэг.

Архи

dars Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгосын иргэд архины хязгаартай хэрэглээтэй. Ихэнх ресторануудад нь хатуу архийг хориглодог. Дэлгүүртээ ч мөн адил. Дуртай дарсаа тусгай дэлгүүрээс л авах боломжтой. Бас чанартай архи олдоно гэдэг хэцүүгээс гадна асар өндөр өртөгтэй.

Цаг

9980765-41865460-4-0-1516267652-1516267679-1500-1-1516267679-650-b0adb49fdb-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

БНАСАУ-д бугуйн цаг нь нийгмийн өндөр статусын бэлэгдэл. Нөлөө бүхий хүмүүс нь импортын цаганд дурладаг. Үүгээрээ хилийн чанадаас ч юм авах боломжтой гэдгээ харуулдаг. Өндөр албан тушаалтнууд нь Ким Чен Унаас улс орондоо үнэнч зүтгэсний бэлэгдэл болгож үнэтэй цаг бэлгэнд авдаг.

Цанын бааз

9980815-vdMpeOY-1516092424-650-d0782d87d4-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгосын “Масик Пасс” цанын бааз нь үндсэндээ жуулчдад, түүнчлэн баян иргэддээ л нээлттэй. Люкс ангиллын зочид буудлын харьяа байдаг. Эндээс импортын бүтээгдэхүүн авах боломжтой. “Масик Пасс”-т 3 өдөр амрахад 350 еврогоос үнэ нь эхэлнэ.

Хурим

9980865-15715245326_87f537da37_o-1516098869-650-de7ce7d101-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгосын иргэдийн хувьд хурим бол хөрөнгө чинээгээ харуулах арга юм. Тэд гэрлэх ёслолын ордонд биш, Ким Ир Сений хөшөөний дэргэд хуримын ёслолоо үйлддэг. Хуриманд залуу хосыг төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олон нь ирнэ. Залуу хосод доллар бэлэглэх нь чамин бөгөөд нийгэмд өндөр статустай гэдгийг илтгэдэг. Харин үнэтэй бэлэг өгч чадахгүй нь улсаасаа мөнгө зээлдэг байна.

Нийслэл

niiss Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Пхеньяны амьдрал муж, тосгоныхоосоо эрс ялгаатай. Энд худалдааны төв, тансаг ресторан, спорт заал, үнэтэй ахуйн цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд бий. Энд зөвхөн баян хүмүүс л ордог бөгөөд хөдөөгийн иргэдийн сарын цалингаар нь аяга кофе аваад л уучихдаг.

tosgon Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

28 Сэтгэгдэлтэй

  1. IIm orond hun boj tereeguidee bayarlaj baina. End bol Mongolchuud bid uneheer aztai jinhene jargaltai, amdarch baina. Daanch zarim ny ene ikh az jargal, une tsenee tseejhen heden mungenees ariljij bidniigee zosiolsloh ny uneheer haramsaltai. Jargaj baigaa une tsenee oilgohgui ulsuudiig hoit Solongost avaachihsan, Jild gants udaa Kim Er senii tersen edreer amardag gej baigaa.

    1. Хоосон толгойтой тэнэгүүд бас бх юм даа дэлхий хөгжиж бна малнуудаа наад солонгос гэгч улс чинь муудаа ийм байгаа юм биш эцсийн зорилготой ард түмэн …яаж ямар ч баялаггүй хирнээ америк гэдэг мангастай тэрсэлдэж өөрсдийгөө золиослон амьдарч бгаад л хамаг учир бгаа юм.Дээрхи мудак нөхөр соц нийгмээ санагалзаад бгаа улсыг явуулий. ч гэх шиг малаа хэрэв ардчлал гэж балайраагүй бол өдийд манайх ямар ч бсан одоогийнхоос хавь илүү хөгжисөн бх бсан бх..манайхаас дор амьдралтай бсан хятад улс коммунист намаараа удирдуулаад хол тасарталаа хөгжлөө өмхий амалсан монголчууд пиздагаараа дуудалцаад хөгжисөн нь хаана бнаа муусайн өмхий амаа угааж мэдэхгү үхэрнүүд ээ

      1. Чи коммунист нийгэмдээ Чайна шиг амьдарч чадахгүй ойлгоснуу Ардчилсан нийгэмд ингэж амьдарч байгаа Монголчууд коммунист нийгэмд эннээс дор амьдрана мал минь

    1. Ертөнц хүслээр чинь байлгадаг гэсэн. Ийм газар оччихоод яаж амаа барьж уйлах бол доо чи. Монгол шиг минь сайхан газар хаана ч алга гээд л

    2. алив хөгшөөн утсаа үлдээчих би чамайг явуулаад өгийв тэгээд тэндээ алийгаа алдаад амьдар

  2. Манайх саяхан хүртэл ийм л байсан даа.Юуч ойлгохгүй нийгэм ямарч стрес байхгүй бүгд жигдхэн сайхан шүү.Олон хулгайч байхгүй яах вэ? ганц нэг бол байх үзэгдэл

    1. Арай ч ийм байгаагүй. Амьдарч үзээгүй байж ардчилал нэртэй луйвархчдын үгээр их хуцах нээ

  3. Одоо л энэ улс нээлттэй эдийн засгийн бодлого бариж дотоододоо төрийн зохицуулалтайгаар гадны хөрөнгө оруулалт хийвэл монголоос илүү азийн баруудтай энэ зэрэгцэнэ гэж бодогдож бна.хуули эрх зүйн орчиноо өөрчилж ядаж хятадын хөгжлийн загвар жишээ болохоор бгаа юм даа.одоо л хөгжил дэвшилд хүрэхэд ойрхон бгаа орон юм.хүмүүсийн эрх эрх чөлөөг дур зоргоорон тавиж болохгүйг монголын жишээ харуулаад бгаа шүү.эрх эрх чөлөөг их дурааран тавих юм бол тарвагадорж үүл мэтийн хулгай луйварын новшнууд гарч ирээд улсыг чини цөмөртөл самарч хаяна.үүнээс л маш болгоомжтой хуули цаазаа чанга барих хэрэгтэй.хөгжилд ойрхон бна даа

  4. Мэдэхгүй дээ.Зурган дээр байгаа хүмүүс аз жаргалтай л харагдаж байна. Хүнд өмсөх хувцас,идэх хоол, амьдрах гэр, гэр бүлийн аз жаргал, өвдөх өвчингүй, тэгээд өнөө маргаашдаа итгэл дүүрэн байвал өөр юу хэрэгтэй билээ. Хойд Солонгосыг муулаад яахав,бид өөрсдөө яаж амьдарч байна вэ. Дундаж орлого 150-200 доллар, манайхаар 500 000 төгрөг. Бид тэднээс илүү байна гэж үү. Өнөөдрийн бидний амьдрал,баячууд нь Зайсан хороололынхон шиг л байна.

  5. Чи ядахдаа дуртайгаа узэж, дуртайгаа донгосох, дурын газар луугаа аялах эрхтэй байна. Тэнэг илжигууд байх юмаа

    1. Дураараа дургихаа л эрх чөлөө гээд бодчихсон гарууд байх юм аа. яг үнэндээ үнэт зүйл гэж юу вэ гэдгээ л ойлгохгүй болхоор юу ч гээд нэмэргүй. АН-н байгуулсан ардчилал нэг иймэрхүү. хүсвэл тэр хойд солонгостоо очиж амьдар гэдэг маанийн ганц ерөөлтэй.

    2. Муу пиздаа. Чи 30 жил ингэж хуцлаа хуцсанаараа хөгжидөг бол тасарсан хөгжилтэй бх блаа чам шиг гуйлгачин бж бгаад хулгайч болсон гаруудын үр төлүүд монголыг машины мөнгөөр зарж дууслаа даа

  6. Энэ сайхан эх орондоо эзэн нь болж төрсөн бид хувьтай хүмүүс. Монголд хүн бүр эрх, үүргээ ухамсарладаг, хариуцлагатай, эх орноо гэсэн сэтгэлтэй, хууль нь хүн бүрт адил тэгш үйлчилдэг, төр нь төр шиг байдаг бол бидний ирээдүй сайхан болно.

  7. бид ч саяхан 30-аад жилийн өмнө ийм л байсан…сайхан байсан эд материал,үзэл бодлоо илэрхийлэх,гадаадад зорчих эрх хязгаарлагддаг байсан нь зөв байсан гэж боддог…эрх чөлөө ардчилал сайхан ч зөв явахгүй бол 20-30 жилийн дотор л сөнөж мөхөж болохыг манай улсын жишээ харуулж байна…цаг хугацааг эргүүлж болдог бол…

  8. Зарим манайхтай ижил уламжлал манайд ч байж л байна. Ж нь бид цагаан сараа мөнгө зээлж тэмдэглэдэг. Мөн хурим дээр хоосон юм байж илүү бэлэг өгөх гэж уралддаг. Өөрсдийгөө харж байгаа юм шиг санагдчихлаа байна.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close