2020-08-06 13:341min013

Хойд Солонгосын армийн алба хаагч эмэгтэйчүүдийн амьдрал

ontslox

Хойд Солонгос улс армидаа улс төр, эдийн засгаасаа ч илүү анхаарал тавьдаг гэхэд болно. Тиймээс ч тус улсад эрчүүд армид 10 жил, эмэгтэйчүүд 7 жил алба хаана. Төсөв мөнгө муутай ядуу улс болохоор төсвийнхөө 40 хувийг цэрэг дайчдадаа зарцуулах нь хэвийн үзэгдэл.

БНАСАУ-аас дүрвэж ирсэн 43 настай Ли Со Ён амьдралынхаа 9 жилийг армид өнгөрүүлсэн бөгөөд цэрэг эмэгтэйчүүдийн эмгэнэлт амьдралын тухай ВВС-д ийнхүү ярьжээ.

Ли Со Ён 1992 онд ядуу амьдралын эрхээр армид сайн дураар элсчээ. Армид алба хаавал ядаж л баталгаатай хоол олж болно гэж тэр үзсэн хэрэг. Анхандаа тэр армид ирсэндээ тун их баяртай байлаа. Эх оронч үзэл нь гэдэс цатгалан байхын жаргалтай нэгдэж үнэхээр сайхан байжээ. Бас түүнд сэнс хувьдаа ашигла гэж өгсөн нь цахилгааныг тансаг хэрэглэж гэж үздэг түүнд аятайхан байлгүй яах билээ.

Армид бүсгүйчүүд хэдэн арваараа нэг өрөөнд амьдарна. Хүн бүр өөрийн гэсэн шүүгээтэй. Үүнд дүрэмт хувцсаа хийж хадгалах бөгөөд шүүгээний дээр Ким Ир Сен, Ким Чен Ирийн хөрөг өлгөөтэй байна. Өрөө нь эвгүй үнэртэй. Учир нь охидын унтдаг гудсыг цагаан будааны хальсаар хийсэн нь үнэрийг шингээнэ гэж тамтаггүй.

Хувийн ариун цэврийн тухайд ч үнэхээр аймшигтай. Халуун ус байхгүй болохоор голоос хоолой татаж, биеэ угаана. Тиймээс бие угаах хүйтэн усаар нь мэлхий, могой урсаж гарч ирэх нь энүүхэнд.

Сарын тэмдэг, эмэгтэйчүүдийн ариун цэвэр гэж яривал ихэнх охид хэт их ачааллаасаа болж сарын тэмдэг нь тасалддаг аж. Энэ нь ч тэдэнд давуу тал болдог. Учир нь ариун цэврийн хэрэглэл бараг олдохгүй, дутагдалтай бараа болохоор эмэгтэйчүүд эрчүүдийг унтаж байх үед өглөө эрт босоод угааж, цэвэрлэх хэрэг гарна.

Үүнээс ч илүү хэцүү асуудал бий. Хөдөө байдаг цэргийн хуаранд тусдаа 00 байхгүйн улмаас эрчүүдийн хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Ингээд армид алба хааж байгаад жирэмсэлчих юм бол хүчээр үр хөндөлт хийлгэхээс ч өөр аргагүй. Гэтэл гол буруутан нь шийтгэлгүй үлддэг байна. Хэрвээ буруутан этгээдийг хэлбэл 7 жилийн хорих ял оноодог болохоор хэн ч энэ асуудлыг ил болгохгүй.

Эрчүүд, эмэгтэйчүүдийн цагийн хуваарь бараг ижилхэн. Гэхдээ эмэгтэйчүүд угаалга, хоол хийх ажилд дайчлагддаг болохоор биеийн хүчний дасгал сургуулилт нь арай хөнгөн. Тэгээд ч Хойд Солонгост эмэгтэйчүүдийн байх ёстой газар нь гал тогоо гэсэн үзэл байдаг.

БНАСАУ-аас оргож ирсэн дүрвэгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний олонх нь ажил эрхэлдэггүй байсан аж. Ли Со Ён 28 насандаа армиас халагдаж, энэ байдалтайгаа эвлэрээгүй тул 2008 онд зугтах гэж оролджээ. Түүнийг Хятадтай хиллэдэг хэсгээс баривчилж, нэг жил хөдөлмөрийн лагерьт хорьсон байна. Харин хоёр дахь удаагаа тэр Хятадын газар нутагт хөл тавьж чадсан бөгөөд хүмүүс түүнийг Өмнөд Солонгост хүргэж өгч, тэндээ одоог хүртэл амьдарч байна.

Түүний хэлсэн бүхэн аймшигтай, харгис сонсогдож байгаа ч харамсалтай хэн ч үүнийг шинэ мэдээ гэж гайхан хүлээн авахаа больжээ.