Шуурхай штабаас хийсэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй хяналт шалгалтын ажлын талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллээ. Түүний мэдээллээс онцлон хүргэвэл:
Наймдугаар сард тусгаарлан ажиглах байруудтай холбоотой дөрвөн гомдол ирсэн тул хяналт, шалгалтын ажлыг явууллаа. Ерөнхийдөө гомдлууд хоолны чанар, эрүүл ахуйн талаар болон тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл/агааржуулалт, цэвэрлэгээ, үнэр гэх мэт/-тэй холбоотой байсан. Нэг тусгаарлах байранд дунджаар 200 орчим хүнийг тусгаарладаг бөгөөд тэдэн дундаас 2-3 гомдол ирдэг. Тусгаарлах байранд онцгой дэглэм мөрдөгдөж байгаа учраас байцаагч нар шууд гүйж орж, гараад байж болохгүй. Гэхдээ сүүлд гарсан гомдлуудын хүрээнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгийн алба хаагчид хамгаалалтын хувцас өмсөөд орж, хяналт, шалгалт хийсэн. Зөрчлийг тухай бүрдээ арилгаад явж байгаа.
Өнөөдрийн байдлаар 51 нислэгээр 10,104, авто замаар 16,117 иргэнийг татан авахад хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд хяналт тавин, эрэмбэлэн ялгах ажиллагааг зохион байгуулж байна. НМХГ-ын Экспорт, импорт хорио цээрийн хяналтын улсын байцаагч нар маш их ачаалалтай ажиллаж, ачааны машинуудад шөнө өдөргүй хяналтаа тавиад явж байгаа. Маргааш Алтанбулаг боомтоор 360 иргэн орж ирнэ. Зохион байгуулалтын ажил дээр мэргэжлийн хяналтын байцаагчид нэмэлтээр ажиллана” гэв.
Л.Баяр