Дуучин Мадоннаг бид үргэлж цэмцгэр, дур булаам эмэгтэйгээр харж заншжээ. Хэдийгээр тэр одоо 59 настай ч үргэлж л өөгүй төгс, бие галбир сайхан харагддаг. Гэвч амьдрал дээр огт өөр аж.
Саяхан тэрбээр Лондон-Лиссабон чиглэлийн онгоцонд нэгэн зорчигчийн камерт дүрээ үлдээжээ. Энэ зургаас харахад нүүрээ будаагүй, үсээ янзлаагүй Мадонна онгоцонд байгаа хүмүүсээс ялгарахааргүй, бараг тэднээс ч дор харагдаж байна.
Түүний хувьд насаа огт нуудаггүй гэдгээрээ алдартай. Үе үе нүүрээ будалгүй, үрчгэр арьсаа бусдад үзүүлдэг ч хэн ч түүнийг 60 дөхөж яваа эмэгтэй гэж хэлдэггүй билээ. Харин тайзан дээр бол попын хатан хаан ил задгай хувцаслаж, огт өөр харагддаг.
Тэгвэл онгоцонд авахуулсан зураг интернэтэд цацагдсаны дараа шүтэн бишрэгчид нь айж, гайхах нь зэрэгцжээ. Зарим нь Мадонна мөн эсэхэд эргэлзсэн гэнэ.
Гэхдээ тэр үнэхээр алдартай дуучин мөн ажээ. Саяхан тэрбээр Лондонд эцэг Гай Ричитэйгээ хамт амьдарч байгаа Рокко хүүгээ эргэхээр очсон байна. Харин тэр өөрөө Португалд өргөмөл охид болон бага хүү Дэвидтэйгээ амьдарч байгаа юм.
2 comments
Юунаас айсан гэж… Зүгээр л байна даг
engiin shan l haragdaj bna iim ch medee medeelel gargaj bh ch gejdee oyunii turaal….