Ажилгүйдлын түвшнээрээ дайнтай улс орнуудын дараа бичигдэж байгаа манай улсын хувьд иргэд нь гадны орнуудад хөдөлмөр эрхэлж, амьдрах сонирхол сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсэн. Гадны орнуудад ажилладаг хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Тэдний ихэнх нь Солонгос, Америк, Хятад, Япон, Орос руу 2-5 жилийн хугацаатай гардаг аж. Монгол дахь олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаагаар гадагшаа явж буй иргэдийн ихэнх нь “Амьдралаа сайжруулахаар хилийн дээс алхдаг” гэсэн байна.
Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх статистик бий. Тэдний ихэнх нь 30-54 насныхан байдаг гэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын бүртгэлээр жилд 2800-3000 орчим иргэн Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явдаг бол Япон улсад гэхэд жилд 200 орчим иргэд дадлагажигч ажилчнаар очдог аж. Гэтэл эх орноосоо гарч гадаадад таваас доош жил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ. Манай улсад эх орондоо ирж байгаа иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, амьдрал нийгмийн баталгааг яаж хангах вэ гэдэг нь зохицуулалтгүй байдаг учраас тэдэнд эх орондоо амьдрахад олон хүндрэл бэрхшээл тохиолддог болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байв.
Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсвэл цалингаа өгдөггүй, ажилтай боловч давхар ажил эрдэг, цалин нь амьдралд хүрэлцдэггүй зэрэг маш олон шалтгаан энэ улсад бий.
5 comments
Дүрвэсэн биш харин Дүрвүүлсэн гэвэл зөв байх өө
ТӨР ЗАСАГ ГЭЖ ҮНЭНДЭЭ АЛГА БОЛЖ ДЭЭ.ДАНДАА ИДЭЖ УУХ ГЭСЭН ХУЛГАЙЧУУД.ДАРГААСАА АВАХУУЛААД БҮГД НЭГЭНДЭЭ НЭЭНТЭГТ ОРЧИХСОН ХУЛГАЙЧУУД УЛСЫГ ДОРОЙТУУЛЖ АРДЫГ ЯДУУРУУЛСААР ДАЙН САМУУНД ХҮРГЭХ ГЭЖ БАЙНА. ҮҮНИЙ БУРУУТАНГУУД НЬ ТӨРӨӨС ХУЛГАЙЛАГЧ ХУЛГАЙЧУУД.ТИЙМЭЭС ТЭДНИЙГ ЯАЖ Ч ХАМААГҮЙ УСТГАХ ХЭРЭГТЭЙ.БҮР ГЭР БҮЛИЙ НЬ ЭХЛЭЭД УСТГАХ.
гуравхан сая хүн ажлуулж чадахгүй үхмэл хүн сүгнүүд зайлаасаа билээ амьдралд тэмцээд ядарч яваагаа биш ачаагаа алдсан луйварчидээсээ алж байгаад чболов аль эсвэл алуулж байгаад чболов салцгая би яавал чяахад бэлэн
хувьчлал гэж юу болохыг ойлгохгүй хамаг үлйдвэрээ өгөөд луйварчид нь баяжсан юм биш үү
uneheer gutarch bnaa