Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэнийг аварчээ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлагаар /2017.12.15/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Ослын дуудлагаар нийт  7 алба хаагч, 1 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн