Францад Санта Клаусын хувцас өмссөн мотоциклтой эр гарцан дээр эмэгтэй хүнийг дайрсныхаа дараа зугтахыг оролдсон дүрэм зөрчигчийг цагдаад барьж өгөхөд тусалжээ. Энэ хэрэг Парисын Вандомын талбайд болсон байна. Залуу эр хүмүүсийг баясгах зорилгоор Санта Клаусын хувцастайгаар мотоцикл унаж, хотын гудамжаар зугаалж явсан аж. Гэтэл хар “Renault” унасан нэгэн жолооч зогсолтгүй явж байгаад нэгэн эмэгтэйн хөлийг дайрахыг харжээ. Хар машины жолооч гэмтсэн бүсгүйд тусламж үзүүлэхийн оронд харин ч хэргийн газраас зугтахыг оролдсон байна. Санта Клаус болон бас нэгэн машин эзэн гэмт этгээдийг замд нь шахсан боловч тэднээс бултаж чаджээ. Ингээд араас нь хөөсөөр мото цагдаа ч дуудаж амжсан байна. Хүн дайрсан жолооч нь эмэгтэй хүн байжээ.
https://www.youtube.com/watch?v=MFR8BLlFFgE&feature=youtu.be