Манай улс Хойд Солонгосын ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй, сунгахгүй

Хөдөлмөр халамжийн ерөнхий газараас мэдээлж байгаагаар Хойд Солонгосоос манай улсад хөдөлмөр эрхэлж буй ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг шинэ онд шинээр олгож, сунгахгүй байхаар шийдвэрлэжээ. Иймд тухайн аж ахуй нэгж байгууллага нь тус улсын иргэдийг ажиллуулсан хөдөлмөрийн хөлсийг энэ онд багтаан олгохыг анхааруулжээ.

Ажиллах хүч солилцох тухай Засгийн газар БНАСАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНАСАУ-гаас ажиллах хүч оруулж ирдэг. Ирэх онд тус улсын 2100 иргэн нутаг буцах юм.

 

One thought on “Манай улс Хойд Солонгосын ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй, сунгахгүй

  1. bold 2017-12-18 20:08 at 20:08

    er ni delxii niiteeree ene ulsiin esreg baigaad baival 3 dain tun udahgui exelj medexeer boljee

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн