Цахилгааны төлбөр нь тухайн өрхийн хэрэглээтэй тохирч байгаа эсхид ихэнх хүмүүс эргэлздэг. Ийм тохиолдолд mytog.mn сайтад хандаж, цахилгаан хэрэгслийнхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө ойролцоогоор тооцох боломжтой юм байна.
Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах утас 7004-7004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болох аж. Төлбөрийн бичилт хэрэглээнээс зөрж буй эсэхийг шалгуулахад үнэ төлбөргүй бөгөөд гэр хорооллын өрхүүдийн шугамаас өөр айл хэрэглэж буйг шалгуулахад 5000 төгрөгөөр хураамж авдаг юм байна. Та хэрэглэгчдийн долоон оронтой кодоо 137004 дугаарт илгээж төлбөрийн үлдэгдлээ шалгах боломжтой юм.