Өнөөдөр (2017.03.16) “Ардын их хурал” хөдөлгөөнөөс санаачлан Монголын залуучуудын холбооны байранд “Хоёр танхимтай парламент бий болгох тухай” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. 1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол Улс ард түмний саналаар сонгогдсон 76 гишүүнтэй, нэг парламенттай үйл ажиллагаа явуулж байна.
Гэвч парламентын гишүүдэд тооцох хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь УИХ-ын гишүүд хувийнхаа эрх ашигт нийцсэн хууль санаачилж, түүнийгээ парламентаар батлуулдаг. Энэ хуулийг нь ард түмэн хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг гаж тогтолцоотой болсон гэж тэд мэдэгдэв.
“Ардын их хурал” хөдөлгөөн гэдэг нь оны өмнө нийслэлийн гудамжаар “Ард түмний сонорт” нэртэй ухуулах хуудас наагаад хуулийн байгууллагынханд шалгагдав гэсэн мэдээ түгээж олон нийтийн анхааралд орж ирэх гэж хичээсэн хөдөлгөөн.
Өнөөдөр энэ зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл илтгэл тавьж “Монголд ардчилал байхгүй” гэж мэдэгдсэн юм. Энэ нь тус хөдөлгөөн мөн л улс төрийн намаас төрсөн, ард Нийслэлийн АН-ыхан байгаа. “Ардын баатрын халаасны хөдөлгөөн” гэдгийг харуулаад авлаа.
Нийгмийг эрүүлжүүлэхэд иргэний хөдөлгөөн, иргэний оролцоо чухал байдаг ч манайд мэндэлдэг хөдөлгөөнүүд аль нэг ашиг сонирхол, улс төрийн намуудад хөтлүүлээд буруу замаар алхсан жишээ олон бий. Араас нь Ардын баатар гарч ирсэн “Ардын их хурал” хөдөлгөөн ч хэр удаан наслахыг хэлэхэд эрт байна.
3 comments
ШААЛ ИНЭЭДТЭЙ!!!! БААХАН ХОНИНУУД!!!
Энэ 76-г хянах өөрсдөдөө л нийцсэн хууль батлахыг болиулж, эргүүлэн татах боломжтой л болгож байвал ямар нам, ямар хүн, ямар компани, ямар хөдөлгөөн, хэсэг бүлэг хүн байх нь хэнд хамаатайн бэ..Хэрэгжүүлээсэй..Гар бие оролцож амжихгүй ч дэмжиж байна..Хэн эхлүүлсэн нь хамаа алгоо зорилго нь зөв л бол дэмжинэ..Ард түмэнд хэрэгтэй л бол бид бүгдээрээ дэмжих хэрэгтэй..Тэгэхгүй бол тийм амар тэр 76-г буулгаж чадахгүй байхоо…Хийхгүй байж хийж байгаагаа шүүмжилдэг л хүмүүс байх юм..Хийж чадахгүй бол ядаж дуугай хараад сууж байх хэрэгтэйшт..Ер нь юм хийдэг, ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс л хийдэггүй хүмүүстээ шүүмжлүүлдэг болсон юм билээ л дээ Монголд..
Яана даа хөөрхий монголчуудыг турхирч талцуулагчид л их боллоо.их хуралд болон даргын суудалд сууж байсан өшөө авагчид улс орноо бодно гэдэг нь шал худлаа.зөөлөн суудлаасаа буунгуут бөгс ухагчид өөгүй хүмүүс болчих юмаа.Ичих булчирхай даанч алгаа.Арчаагүй хоосон яригч монголчууд