Өнөөдөр (2017.12.11) Монголын худалдаачдын холбооноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Тэд худалдаачдыг төлөөлөн эдийн засгийн баталгаа шаардаж байгаа аж. Хэрэв энэхүү хүсэлтийг хүлээн авахгүй бол 300 ээж нүцгэн жагсах гэнэ.
Энэ оны гуравдугаар сард буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гурван эмэгтэй баярынхаа өдөр хань үр хүүхдүүдтэйгээ баярлаж байхын хооронд -10 хэмийн хүйтэнд дотуур хувцастайгаа эрх баригчдын оффшор дансны асуудлаар лоозон барьж жагссан. Мөн хүүхдийн баяраар 600 ээж нүцгэн жагсана гэж үр хүүхдээ ичээж, багагүй дуулиан тарьж амжсан юм. Хэдийгээр ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлж, эрхээ хамгаалах нь зөв ч гэлээ жавар тачигнасан өвлийн хүйтэнд нүцгэн жагсах нь хэр үр дүнтэй вэ гэх асуулт урган гарч байна.
Сүүлийн жилүүдэд Төв талбай дээр өдөр алгасахгүй жагсаал цуглаан өрнөдөг болсон нь ердийн үзэгдэл мэт болоод удах болжээ. Хамгийн сүүлд өөрийгөө орчин цагийн хэлмэгдэгч гэж үзсэн “Бүрэн цутгамал” ХХК-ны захирал Т.Батдэлгэр хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хугацаагүй өлсгөлөн зарласан. Тэрбээр “Сант” сургуулийн өргөтгөлийн асуудлаар маргаан үүсгэж байсан юм. Харин шүүхээс түүнийг гэм буруутайг саяхан нотолсон билээ.
1 comment
baliar avgai nar lchij uheesee